ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ГАЙДАРЫН САНГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Гайдарын сангийн Гүйцэтгэх захирал И.А.Буйлова тэргүүтэй төлөөлөлтэй 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ЭСЯ-ны Чингэсийн өргөөнд уулзав.

Уулзалтаар Монгол Улс дахь шинэчлэлийн үйл явц сэдэвт хоёр талын судлаач, шинжээчдийн дугуй ширээний ярилцлага хамтран зохион байгуулах саналыг хэлэлцэхийн хамт хоёр улсын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.