ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМААГ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН 40 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИАР ШАГНАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд оруулж ирсэн үнэтэй хувь нэмрийг үнэлж, тус байгууллагын үүсч хөгжсөний 40 жилийн ойн медалиар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 54/001 дугаар тушаалаар шагнав.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөгжүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөрийг үнэлэн олгосон 40 жилийн ойн медалийг тус үйлдвэрийн Москва хот дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Батхуяг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр баяр хүргэж, гардуулав.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.