ЭНХ ТАЙВНЫ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1981 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа Энх тайвны өдрийг 2002 онд Ерөнхий Ассамблейн 55 дугаар хуралдаанаар жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас энэ өдөр дэлхий нийтээр дайн, тулааны галыг зогсоож, бүх төрлийн хүчирхийлэлээс татгалзахыг тунхагласан байдаг юм.

Энэ тэмдэглэлт өдөр НҮБ-ын төв байр болон олон улс оронд Энх тайвны хонхыг дэлдэж, хүн төрөлхтний түүхэнд болж өнгөрсөн дайны аюул, хөнөөлийг сануулж, тэрхүү үйл явдлын хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлдэг.

Мөн өдөр дэлхийн олон оронд энх тайвны хонхны ойролцоо цуглаан зохион байгуулж, энх тайван, хүний эрх, эрх чөлөөний сэдэвтэй уулзалт, бага хурлыг өргөнөөр хийж, хүндэтгэлийн тоглолт, хандивын арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг төр, шашны болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг уламжлалтай.

Евразийн ард түмнүүдийн Ассамблейгаас энэхүү тэмдэглэлт өдөрт зориулан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүндэтгэлийн арга хэмжээг Москва хотын “Националь” зочид буудлын “Московский” танхимд зохион байгууллаа.

ОХУ-ын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, тус хотод үйл ажиллагаа явуулдаг шашны зүтгэлтнүүд, ДТГ-ын тэргүүн, дипломатууд оролцсон уг арга хэмжээнд Элчин сайдыг төлөөлж I НБД А.Амарсайхан оролцов.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.