ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болгосон юм.

Энэхүү өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Москва хотын Бутово дахь хэдмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон ахмад үе, оюутан залуучуудын төлөөлөл оролцлоо.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.