МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Г.АРИУНБААТАРЫН ТОГЛОЛТ БОЛОВ

Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторын концертын бага тайзнаа Монгол Улс, Буриад Улсын гавьяат жүжигчин, Буриадын дуурь бүжгийн театрын гоцлол дуучин Г.Ариунбаатарын гоцлол дууны тоглолт 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр амжилттай зохион байгуулагдав.

Тус концертыг нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдааны 60 жилийн ойн хүрээнд зориулан “Росконцерт” нэгтгэлээс зохион байгуулж байгаа юм.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ыг төлөөлж Зөвлөх О.Очирмаа, I НБД А.Амарсайхан нар оролцлоо.

Өнгөрсөн жилийн Чайковскийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт, гран-при шагналын эзэн түүний концертыг үзэхээр танхим дүүрэн байлаа.

Тэрээр Зөвлөлтийн болон Оросын эртний романс, ари, франц, италийн романсууд, оросын эстрад, монгол дууны гайхамшигт хөг аялгууг эгшиглүүлэн сонсогч олны сонорыг мялаав.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.