Мэдээлэл

Солонгос дахь Монголын Залуучуудын Холбооноос залуучуудын бизнес санал санаачилга, түүний орчин нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар “YOUTH MNG SUMMIT IN SEOUL 2018” бизнес-хөдөлмөрийн форумыг 2018 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Бизнес-хөдөлмөрийн форумд залуучуудын хөгжлийн “Полиси” төв, үндэсний үйлдвэрлэгч “Монос” групп, “Янмал” ХХК, Тэргэнцэртэй иргэдийн ТББ, “Элит ноёрхол” ХХК, “Хар ус мандал” констракшн болон залуу бизнес эрхлэгчид оролцохоос гадна зочин илтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Учрал, эдийн засагч Д.Жаргалсайхан, Үндэсний маркетингийн агентлагийн захирал Г.Түвшинтөгс нар оролцох ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ дахь Монголын Залуучуудын Холбооны myfksc2016@gmail.com цахим шуудангаар холбогдон авах боломжтой.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.