ӨМНӨД АФРИКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ТОГЛОЛТ БОЛЛОО

ОХУ дахь ӨАБНУ-ын ЭСЯ, Москва хотын Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн өмнөд африкийн оюутны зөвлөл хамтран Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Эрх чөлөөний баярын өдөрт зориулсан хүндэтгэлийн  концертыг тус сургуулийн концертийн их танхимд 2018 оны 4 дүгээр сарын 28- ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ДТГ-ын төлөөллүүд, Москва хотын их, дээд сургуулиудад суралцаж байгаа тус улсын оюутан, залуучууд, Улс түмний найрамдлын их сургуулийн оюутнууд оролцлоо. Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ыг төлөөлж, Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан оролцов.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын  их, дээд сургуулиудад нийт 400 орчим Өмнөд Африкийн оюутан,залуучууд суралцаж байгаагийн 133 оюутан нь гадаадын  хамгийн олон орны оюутантай их сургууль болох Улс түмнүүдийн найрамдлын их сургууль (РУДН)-д төрөл бүрийн мэргэжлээр суралцаж байгаа юм байна.

Энэ удаагийн арга хэмжээ нь ӨАБНУ, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой, ӨАБНУ-ын анхны Ерөнхийлөгч Нельсон Манделагийн мэндэлсэний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлогтой байлаа.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.