БАТЛАМЖ ЖУУХ БИЧИГ ГАРДУУЛАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн 1 дүгээр газрын дарга А.Б.Куликтэй 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус яамны байранд уулзав. Уулзалтад тус ЭСЯ болон ГХЯ-ны холбогдох ажилтнууд байлцав.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа “Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протокол” болон “Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протокол”-ыг Монгол Улс тус тус соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийн эх хувиудыг гардуулж өгөв.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны цаг үеийн асуудал, тухайлбал, ойрын үед зохиогдох өндөр, дээд хэмжээний айлчлалын бэлтгэлийн талаар ярилцан харилцан мэдээлэл солилцов.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.