ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ШИЙДВЭРИЙГ ГАРДУУЛАВ

Энэ өдрийн 16:30 цагт Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын орлогч захирал В.А.Калининтай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын тусламж үзүүлэх тухай шийдвэрийг гардуулав.

ОХУ-ын Кемерово хотын худалдааны төвд гарсан галын улмаас түлэгдсэн хүмүүст зориулж Монгол Улсын Засгийн газар тусламжаар хоёр хайрцаг Панкипсины тосон түрхлэг нийлүүлэх шийдвэр гаргаж, тусламжийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хүлээлгэн өгөх болсныг мэдэгдэв. Азийн нэгдүгээр газрын орлогч захирал В.А.Калинин уг тусламжийг оросын талын талархан хүлээн авч байгааг мэдэгдээд, энэхүү тусламж нь Орос улс хүнд, хэцүү үетэй учрах болгонд Монголын ард түмэн үргэлж тусалж ирсэний бас нэгэн сайхан жишээ юм хэмээгээд дээрх тусламжийг ОХУ-ын Эрүүл мэндийн яамаар дамжуулан Кемеровогийн түлэгдсэн иргэдэд цаг алдалгүй хүргүүлнэ гэв.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.