ОХУ-Д СУУГАА ИБУИНВУ-ЫН ЭЛЧИН САЙД БРИФИНГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Энэ өдрийн 13:15 цагт Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташгийн туслах, хошууч Г.Одбаяр ИБУИНВУ-ын Элчин сайдын “Скрипаль-н хэрэг”-ийн асуудлаар зохион байгуулсан брифингд оролцов.

Энэ удаагийн брифингд 60 гаруй орны Элчин сайд, дипломат ажилтнууд оролцсон бөгөөд брифингээр “Скрипалийн хэрэг”-ийн талаар ИБУИНВУ-ын баримталж буй байр суурийг танилцуулж, зарим оролцогчдын асуултад хариулав.

Элчин сайд Лорий Бристовын мэдэгдэж буйгаар энэ оны 3 дугаар сарын 4-ний өдөр Английн Салисбури хотноо болсон “Скрипалийн хэрэг” гэх үйл явдалд ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Новичок” хэмээх байлдааны зориулалттай хорт бодисоор Сергей Скрипаль, Юлия Скрипаль нарын амийг хороохыг завдсан хэргийн хариуцлагыг ОХУ үүрэх ёстой хэмээн, өөрийн гэм буруугаа хүлээх зөвшөөрөх ёстой гэв. ОХУ нь ийм төрлийн хууль бус үйлдэл удаа дараа гаргаж байсан учир хатуу арга хэмжээ авах шаардлага үүсээд байгааг танилцуулав.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.