ОХУ-ЫН ГХЯ-НААС БРИФИНГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Энэ өдрийн 15:00 цагт Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, ЭСЯ-ны Улс төрийн албаны дарга, зөвлөх С.Золжаргал нар ОХУ-ын ГХЯ, БХЯ, ҮХЯ-наас “Скрипаль-н хэрэг”-ийн асуудлаар тус улсын ГХЯ-ны мэдээллийн төвд зохион байгуулсан брифингд оролцов. Энэ өдрийн 15:00 цагт Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, ЭСЯ-ны Улс төрийн албаны дарга, зөвлөх С.Золжаргал нар ОХУ-ын ГХЯ, БХЯ, ҮХЯ-наас “Скрипаль-н хэрэг”-ийн асуудлаар тус улсын ГХЯ-ны мэдээллийн төвд зохион байгуулсан брифингд оролцов.

Энэ удаагийн брифингд Москва дахь 150 гаруй орны Элчин сайд, дипломат ажилтнууд оролцсон бөгөөд брифингийн үеэр ОХУ-ын ГХЯ-ны Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хянах газрын захирал В.И.Ермаков “Скрипаль-н хэрэг”-ийн талаар ОХУ-ын албан ёсны байр суурийг танилцуулж, брифингд оролцсон төлөөлөгчдөд тус улсын ГХЯ-ны мэдэгдлийг гардуулж, зарим оролцогчдын асуултад хариулав.

В.И.Ермаковын хэлснээр энэ оны 3 дугаар сарын 4-ний өдөр Английн Салисбури хотноо болсон “Скрипаль-н хэрэг” гэх үйл явдал нь ИБУИНВУ, АНУ зэрэг орнуудаас ОХУ-ын эсрэг явуулж буй ээлжит явуургүй үйлдэл хэмээгээд, хэрэв Англи улс энэ асуудлыг үнэхээр олон улсын нийтлэг дүрэм, журам, хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсч байгаа бол энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оросын талыг оролцуулах ёстой гэв. Оросын талын үзэж байгаагаар энэ хэрэг нь ОХУ-ын иргэд Английн нутаг дэвсгэр дээр хохирсонтой холбоотой тул мөрдөн шалгах ажиллагаанд оросын албаны хүмүүс оролцох ёстой аж.

Дашрамд дурдахад ОХУ, ИБУИНВУ-ын тусгай албадад ажиллаж байгаад Английн иргэн болсон С.В.Скрипаль болон түүний охин Юлия нар 3 дугаар сарын 4-ний өдөр Салисбури хотын худалдааны төвд ухаан алдсан байдалтай олдсон юм. Английн Ерөнхий сайд Т.Мэй-н мэдэгдсэнээр Сергей Скрипаль, Юлия Скрипаль нарын амийг “Новичок” хэмээх байлдааны зориулалттай хорт бодисоор хороохыг завдсан нь энэ үйл явдалд оросын тусгай албад оролцсон байх өндөр магадлалтай аж.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.