ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТ ОЛОН СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин Сайдын нэрэмжит спортын 2 төрлөөр зохион байгууллагддаг, уламжлалт тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээн нь 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл, бильярдын тэмцээн гэсэн ангилалаар явагдлаа.

Ширээний теннисний төрөлд эмэгтэй тамирчдаас ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү, эрэгтэйчүүдээс гуравдугаар нарийн бичгийн дарга Э.Мөнхбаяр нар түрүүлэн Элчин сайдын нэрэмжит шилжин явах цомын эзэд болсон бол бильярдын төрөлд ЭСЯ-ны харуул хамгаалалтын ажилтан Н.Бямбасайхан түрүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Энэхүү тэмцээн нь Элчин Сайдын Яамны ажилтан, албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх,  ОХУ-ын Москва хот дахь ДТГ-уудын дунд жил бүр зохион байгуулагддаг спортын тэмцээний бэлтгэлийг хангах зорилготой ажээ.

Энэ удаагийн тэмцээнд давхардсан тоогоор 34 тамирчин өрсөлдсөн бөгөөд жилээс жилд тэмцээний цар хүрээ, өрсөлдөөн нэмэгдэж, ширээний теннисний шилжин явах цомтой болсноороо онцлогтой боллоо.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.