ОХУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТООН ҮЗҮҮЛЭЛТ 2017 ОНД

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЗАХИАЛГААР

Арми, флотын 59%-ийг орчин үеийн зэвсгээр хангасан байна. Үүнд: Стратегийн цөмийн хүчин-79%, Хуурай замын цэрэг-45%, Агаар-сансарын хүчин-73%, Тэнгисийн цэргийн хүчин-53%

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРЭГТ

Бүгд 2000 гаруй байлдааны шинэ зэвсэг техник хүлээн авснаар 3 нэгтгэл, 11 цэргийн анги шинээр хангагдсан байна.

АГААР-САНСАРЫН ХҮЧИНД

Агаараас эсэргүүцэн хамгаалах болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах 140 нэгж зэвсэг техник, 190 гаруй онгоц,  нисдэг тэрэг хүлээн авсан. Цэргийн тээврийн нисэх дивиз, Тусгай үүргийн нисэх дивиз эмхэтгэн байгууллагдсан. 2017 оны 12 дугаар сараас эхлэн сансарын нэгдсэн системыг байлдааны туршилтын жижүүрлэлтэнд ажиллуулж эхэлсэн байна.

ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ФЛОТОД

Усан дээрхи хүчинд: 10 хөлөг онгоц, байлдааны катер, 13 хангалтын хөлөг онгоц

Эргийн пуужинт артиллерийн цэрэгт:  4 нэгж “БАЛ”, “БАСТИОН” цогцолбор

Тэнгисийн нисэх хүчинд: 15 нэгж онгоц, нисдэг тэрэг нийлүүлсэн болно.

АГААР ДЕСАНТЫН ЦЭРЭГТ

Десант дайралтын тусгай батальон, Сэргээн засварлах тусгай батальон шинээр эмхэтгэн байгууллагдсан, 180 гаруй байлдааны хуягт машин, өөрөө явагч буугаар хангалт хийгдсэн байна.

СТРАТЕГИЙН ПУУЖИНТ ЦЭРЭГТ

Пуужингийн 3 хороог «ЯРС» хөдөлгөөнт цогцолбороор шинэчлэн зэвсэглэсэн,  алсын зайны 3 онгоц нийлүүлсэн.

НИСГЭГЧГҮЙ АВИАЦИД

Нисгэгчгүй нисэх хэрэгслийн 59 иж бүрдэл нийлүүлсэн, түүнийг ашиглан  энэ онд 17000 илүү нислэг хийсэн мөн 119 нисгэгчгүй нисэх аппарат хангагдсан бөгөөд түүгээр 1800 гаруй нислэг үйлдсэн байна.

ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДЫН ХАНГАЛТ

Цэрэг,  түрүүч нар: 69600 хүнээс гэрээгээр алба хаах  хүсэлт ирснээс  66700 хүнийг  хүлээн авсан.

Офицер: офицерын албанд  4700 хүнийг  хүлээн авсан.

«ЮНАРМИЯ» ХӨДӨЛГӨӨН

Тус  хөдөлгөөнд 142000 гаруй хүүхэд залуус шинээр элсэн орж одоо 188000 гаруй бүрэлдэхүүнтэй болсон байна.

БАЙЛДААНЫ БЭЛТГЭЛ

Удирдлагын системийг боловсронгуй болгох талаар: байлдааныг зохион байгуулахад  зарцуулах хугацааг 20-30%, байлдааныг удирдах хугацааг 1,5-3 дахин багасгасан. Байлдааны бэлэн байдлын гэнэтийн  шалгалт 6 удаа, бэлэн байдалтай холбоотой арга хэмжээг 15000 гаруй, төрлийн цэргийн хамтарсан сургууль 1400 гаруй, хоёр талын сургууль 204 удаа хийгдсэн болно. Нэг нисгэгч 106 цагийн нислэг хийж, Агаар десантын цэрэгт нэг жилийн хугацаанд 218500 шүхрийн буулт хийгдсэн. Усан дээрхи болон усан доорхи хөлгийн экипажууд 18564 хоног усанд хөвөж ажилласан байна.

ОЛОН УЛСЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Олон улсын хээрийн сургууль 35 удаа, хамтын ажиллагаа 90 улстай явагдаж байна. 8 улстай хоёр талын гэрээ, 44 хурал үзэсгэлэнгийн арга хэмжээ зохиогдсоноос Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн бага хуралд  86 орон, 8 олон улсын байгууллагын бүгд 800 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

БАЙНГЫН БОЛОН АЛБАНЫ ОРОН СУУЦНЫ ХАНГАЛТ

9000 гаруй хүнд дараалалын дагуу байнгын орон сууц, 31200 гаруй цэргийн албан хаагчдад албаны орон сууц олгосон байна.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.