“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” ХIV ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

ГХЯ, ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, Цахим Өртөө, ХБНГУ дахь төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл хамтран ХБНГУ-ын Берлин хотод 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Монгол орны хөгжилд” ХIV чуулга уулзалтыг зохион байгуулна.

Тус чуулга уулзалт нь Британид амьдарч, суралцаж байгаа Монголчуудын санаачилгаар 2005 оноос эхлэн жил бүр зохиогддог, гадаадын хөгжингүй орнуудад ажиллаж, суралцаж буй Монголчуудын оюуны хөрөнгө оруулалтыг Монгол орныхоо хөгжил, дэвшилд үр өгөөжтэй нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилготой уламжлалт томоохон арга хэмжээ юм.

Чуулганы үйл ажиллагааны хүрээнд илтгэлийн уралдаан, Европын улс орнууд дахь Монгол сургуулиудын багш нарын сургалт, Хилийн Чанад дахь Монголчуудын ТББ-уудын уулзалт зохион байгуулагдана.

Энэ жилийн чуулга уулзалт нь “Боловсрол-Мэдлэг солилцоо” сэдвийн хүрээнд явагдах бөгөөд ОХУ-д ажиллаж, амьдарч, суралцаж байгаа нийт эрдэмтэн судлаачид, оюутан залуучууд, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан та бүхнийг Монгол Улсын болон гадаадын улс орнуудын боловсролын салбарын өөрчлөлт, чиг хандлага, төрийн бодлого, нийгмийн тогтвортой хөгжил, хөгжилд чиглэсэн дэвшилтэт туршлага, түлхэц өгөх санал, санаачилгыг агуулсан илтгэл бэлтгэн идэвхтэй оролцохыг урьж байна.

Чуулганд илтгэгчээр оролцогч нь хүсэлт, хувийн танилцуулга (CV), Монгол эсхүл Англи хэл дээр 500 үгэнд багтаасан илтгэлийн хураангуйг 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн дотор  chuulga@gmail.com хаягаар илгээнэ үү.

Хувийн танилцуулгад:

  • Овог нэр
  • Эрдмийн зэрэг, цол
  • Ажлын газрын болон суралцаж буй сургуулийн хаяг
  • Эрхэлж буй ажил болон суралцаж байгаа мэргэжлийн чиглэл
  • Холбоо барих утас, и-мэйл хаяг г.м мэдээллийг багтаана.
  • Чуулга уулзалтанд оролцогчоор бүртгүүлэх хаяг: www.md-forum.eu

Чуулган зохион байгуулах баг нь ирүүлсэн илтгэлүүдтэй танилцаж, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны дотор хариу илгээнэ.

   “Монгол орны хөгжилд” ХIV чуулган зохион байгуулах баг

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.