“ГЭГЭЭН ПАВЕЛЫН НАМТАР” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Шинэ жил, зул сарын баярын босгон дээр буюу 2017 оны 12 дугаар сарын 22-нд ОХУ-ын Гадаад хэргийн Яамны дипломат Академийн Ёслолын танхимд Москвагийн Патриархийн гадаад сүм хийдийн холбооны тэргүүлэгч, “Гэгээн Кирилл ба Мефоди”-гийн нэрэмжит аспирант, докторын Ерөнхий чуулганы ректор, философийн ухааны доктор Иларио Альфеевийн “Гэгээн Павелын намтар” номын нээлт боллоо.

Нээлтийн ажиллагаанд Москва болон Бүх Оросын гэгээнтэн Савелов.И.П, ОХУ дахь дипломат төлөөлөгчдийн газрын төлөөллүүд, ОХУ-ын ГХЯ-ны Дипломат Академийн багш, эрдэмтэн, дипломатууд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдыг төлөөлөн 1 дүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан оролцов.

Номын танилцуулгыг номын зохиогч Митрополит Иларион (Алфеев) хийсэн бөгөөд тэрээр алдарт номлогч, шашны гүн ухаан судлаач, түүхч, дипломатч, ОХУ-ын ГХЯ-ны Дипломат Академийн удирдах зөвлөлийн гишүүн хүн юм.

Уг номонд Иларион (Алфеев) Гэгээн Павелын намтар түүхийг дэлгэрэнгүй өгүүлсэнээс гадна гэгээнтэн нарын үйлс болон түүний захиас, түүхийг өргөн хүрээнд зураглан үзүүлжээ.

Павелийн захиас нь “Шинэ гэрээ” ботийн бараг гуравны нэг хувийг эзэлдэг байна. Энэ ном нь эртний Христийн шашны номлогчийн тухай орос хэл дээр хэвлэгдэж байгаа суурь судалгааны үндэс болж байгаагаараа онцлогтой юм.

Гэгээн Павел нь зөвхөн Христийн шашинтнуудын түүхэнд бус нийт хүн төрөлхтний түүхэнд “Христийн шашинтны уран барилгач” хэмээн нэрлэгддэг.

Тэрээр өөрийн амьдралын багагүй хугацааг олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд зориулсан бөгөөд анхны аугаа соён гэгээрүүлэгчдийн нэг байсан гэж албан ёсоор тооцогддог байна.

Христийн шашныг түгээн дэлгэрүүлэхэд чухамхүү Павел томоохон үүрэг гүйцэтгэсэн, түүнийг Христ гэж нэрлэх болсон зэрэг олон асуултыг хөндсөн олны сонирхолыг татсан бүтээл болсныг оролцогчид тэмдэглэж байв.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.