ОРОСЫН 2017 ОНЫ ШИЛДЭГ КИНО ШАЛГАРАВ

Оросын 2017 оны шилдэг кино шалгаруулах Бүх Оросын Олон нийтийн санал асуулгын судалгааны төвийн дүн олон нийтийн дунд хүлээж байснаас өөрөөр сонирхолтой байдлаар гарсан байна.

Энэ удаад нэгэн зэрэг гурван кино хамгийн их саналыг авчээ. Эдгээр кино нь “Салют-7”, “Последний богатырь”, “Легенда о Коловрате” юм.

 

 

 

 

 

 

 

 

Энэ гурван кино санал асуулганд оролцогчдоос хамгийн өндөр буюу нийт санал хураалтанд оролцогчдын тус бүр 4 хувийн саналыг авцгаасан байна. Эдгээр гурван бүтээлийг бүтээхэд Бүх Оросын улсын Радио телевизийн компани оролцсон ажээ.

 Мөн өөр гурван кино нийт санал асуулгад оролцогсодын тус бүр 2 хувийн саналыг авчээ.

Эдний нэг кино нь “Экипаж” юм. Энэ кино нь анх 2016 онд нийтийн хүртээл болж байсан юм.

Энэ үеэс Оросын киноны нэр хүнд өсч эхэлсэн бөгөөд 2016 онд Оросын кинонуудын орлого 8 гаруй тэрбум рубль байсан бол 2017 онд бүтэн хагас дахин буюу 12 тэрбум рубль болон өсөөд байна.

Бүх Оросын Олон нийтийн санал асуулгын судалгааны төвийн хийсэн судалгаагаар хамгийн нэр хүндтэй жүжигчдээр Сергей Безруков, Константин Хабенский нар тодорчээ.

Тэд нийт саналын тус бүр 5 хувийг авсан бол гуравдугаар байрт 3 хувийн санал авсан Евгений Миронов оржээ. Тэдгээрийн араас Федор Бондарчук, Дмитрий Нагиев, Дмитрий Марьянов, Данила Козловский, Владимир Машков нар жагсацгаасан байна.

Тус судалгааны төвийн санал асуулгын дүн нь Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр оросын жүжигчдийн нэр хүнд хүндийн талаар явуулсан судалгааны дүнтэй ижил гарчээ.

Бүх Оросын Олон нийтийн санал асуулгын судалгааны төв нь энэхүү судалгааг 2017 оны 12 дугаар сарын эхний хагаст Оросын 80 гаруй бүс нутагт явуулсан ба санал асуулгад 1800 хүн оролцсон байна.

Судалгааны явцад статистик алдаа 2.5 хувиас хэтрээгүйг онцолж байлаа.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.