ЭЛЧИН САЙД ОХУ-ЫН АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга А.Н.Господаревтай өөрийн хүсэлтээр 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус ЭСЯ-ны байранд уулзав. Уулзалтад тус ЭСЯ болон АҮХЯ-ны холбогдох ажилтнууд байлцав.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудал, тухайлбал, Монгол-Оросын санаачлага 2018 арга хэмжээний зохион байгуулалт, бэлтгэлийн талаар харилцан мэдээлэл өгч, санал солилцов.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.