ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСЛАХ И.В.ЛЕВИТИНТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.В.Левитинтэй 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын байранд уулзав.

Уулзалтын үеэр ОХУ-ын Владивосток хотноо 2017 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд зохиогдох Дорнын эдийн засгийн форумд монголын талын төлөөлөгчдийг оролцуулах бэлтгэл ажлыг хангах талаар санал солилцов. Түүнчлэн, талууд Монгол, Оросын боловсрол, эрчим хүч, тээврийн салбар болон олон талт хамтын ажиллагааны цаг үеийн асуудлаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов. Тухайлбал, ОХУ-ын их, дээд сургуулиудад Монгол Улсын 50 оюутанг тэтгэлгээр нэмж сургах дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.