ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Европын улс орнуудад ажиллаж, амьдарч буй хөлбөмбөгийн баг тамирчид, сонирхогч та бүхнийг “GM-STAR” спорт клубээс зохион байгуулж буй “EURO 2017” уламжлалт тэмцээнд урьж байна.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “GM-STAR” спорт клуб, хамтран зохион байгуулагчаар Монголын Хөлбөмбөгийн холбоо, Швейцарь-Монголын нийгэмлэг ажиллаж байна. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаа болно.

Тэмцээн 2017.08.05-06-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотын Centre Intercommunal de sports, loisirset nature des Evaux (Chemin-Chavaz 110. 1213 Onex) спорт цогцолборт болно.

Тэмцээн эрэгтэй ангиллаар явагдах бөгөөд насны хязгаар 15 наснаас дээш байна. Талбайд 11 тоглогч тоглоно. Тоглолтыг мэргэжлийн шүүгч нар шүүн явуулна.

Тэмцээний заавар болон дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн Хөлбөмбөг “EURO 2017”, “GM-STAR” sport club хаягаас авна уу.

Та бүхэн тэмцээндээ өргөнөөр оролцоно уу.

Женев хотноо уулзацгаая.

GMSTAR” спорт клуб

“EURO 2017” тэмцээний зохион байгуулах комисс

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.