ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ДАХЬ МОНГОЛЧУУД ТАНАА

Эрхэм хүндэт Монголчуудаа,

Эрхэм олон Монгол ах дүүсээ,

ОХУ-д Монгол төрөө төлөөлөн суугаа Элчин сайдын яам ОХУ-д ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа Та бүхэндээ Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлж байна.

Монгол түмний их баяр наадам үеийн үед уламжлагдан, зуун зуунаар өртөөлөхдөө өвөг дээдсийн маань бүтээсэн аугаа түүх, монгол хүний хийморь золбоо, үндэсний бардамнал, бахархлыг бадрааж, зуны дэлгэр цагт түмэн олноо баясган өргөн сайхан ёслон тэмдэглэдэг төрийн их баяр билээ.

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн, Монгол орон минь дэвжин дээшлэхийн ашдын ерөөлийг Элчин сайдын яамны зүгээс баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.

Та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД

БАНЗРАГЧИЙН ДЭЛГЭРМАА

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.