МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТ БОЛНО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үр дүнд нэр дэвшигчдийн хэн нь ч санал өгсөн нийт сонгогчийн олонхийн санал аваагүй тул Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулахаар боллоо.

Сонгуулийн ерөнхий хорооноос хилийн чанадад хоёр дахь саналт хураалтын ажиллагааг 2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны Мягмар, Лхагва гарагт зохион байгуулахаар шийдвэрлэв.

Хоёр дахь санал хураалтыг ОӨУБУЕГ-аас өмнө хүргүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтаар буюу өнгөрсөн 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд санал авсан жагсаалтаар явуулна.

ОХУ-ын Москва хотын салбар комисс дахь Сонгогчдын баталгаажсан нэрсийн жагсаалтыг ЭНД ДАРЖ шалгана уу.

Жагсаалтад байгаа иргэд 7 дугаар сарын 4, 5-ны өдрийн 07:00- 22:00 цагийн хооронд тус Элчин сайдын яамны Консулын хэлтсийн байранд Монгол Улсын гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхний аль нэгийг эх хувиар авч ирж, Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийг уриалж байна.

Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

ОХУ-ЫН МОСКВА ХОТЫН 18 ДУГААР САЛБАР КОМИСС

Хаяг: Москва хот, 115127, Спасопесковский переулок дом 7/1.

Лавлах утас: +7-499241-15-57, +7-495-6904636

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.