ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ О.В.ГАРШИНАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Б.Дэлгэрмаа 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагаас ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал О.В.Гаршинатай Хөдөө аж ахуйн яамны уулзалтын өрөөнд өөрийн хүсэлтээр албан уулзалт хийв. Уулзалтад монголын талаас тус ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Ц.Баттөр, оросын талаас ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн газрын орлогч захирал В.Н.Боровой, “Россельхознадзор”-ын газрын хэлтсийн дарга Т.Е.Гуторов, Хөдөө аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн-шинжээч Р.А.Ещенко, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Хөдөө аж ахуй, хүнс, зам, барилгын тоног төхөөрөмжийн газрын хэлтсийн зөвлөх А.В.Лисин нар оролцов.

Уулзалтаар талууд Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр буюу 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев нарын уулзалтын мөрөөр ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажил, түүнчлэн “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай” Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээрт тусгагдсан заалтуудын талаар харилцан санал солилцов.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.