МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Москва хот

ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 202 дугаар зарлигаар 2017 оны “Дэлхийн хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн”, 2018 оны “Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” тус тус зохион байгуулах үйл ажиллагаатай холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлыг тогтоож дараах журам тогтоосон тул Монгол иргэд ОХУ-д зорчихдоо хатуу чанд дагаж мөрдөхийг мэдэгдэж байна.

Үүнд:

  1. 2017 оны “Дэлхийн хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах  тэмцээн” зохион байгуулахтай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 12-нд Казань, Москва, Санкт-Петербург, Сочи хотуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож энэ хугацаанд ОХУ-ын эдгээр хотод зорчиж буй гадаадын иргэд буусан газрын харьяа Цагдаагийн байгууллагын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний албанд 24 цагийн дотор бүртгүүлэх,
  2. 2018 оны “Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулахтай холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 25-нд Ростов-на Дону, Самара, Санкт-Петербург, Саранск, Сочи хотуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож энэ хугацаанд ОХУ-ын эдгээр хотод зорчиж буй гадаадын иргэд буусан газрын харьяа Цагдаагийн байгууллагын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний албанд 24 цагийн дотор бүртгүүлэх журам тогтоосон.
  3. Дээр дурдсан тэмцээний оролцогчид энэхүү журамд хамаарахгүй болно.
2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.