“УНИВЕРСИАД – 2017” IV ИХ НААДМЫН ЕВРОПЫН БҮСИЙН ТЭМЦЭЭН МОСКВА ХОТНОО ӨНДӨРЛӨВ

Монголын оюутны спортын “Универсиад – 2017” IV Их наадмын Европын бүсийн тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотын “Новая Лига” спорт цогцолборт 2017 оны 4 дүгээр сарын 29-30-ны өдөр амжилттай болж өндөрлөв.

Бүсийн тэмцээнд ОХУ, Украин, Австри Улсад суралцагч 16 багийн нийт 400 гаруй оюутан тамирчид шатар, сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

“Универсиад – 2017” IV Их наадмын Европын бүсийн тэмцээний хаалтын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Хүндэт профессор С.Энхтуяа нар хүндэт зочноор оролцов.

Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш, Сагсан бөмбөгийн спортын олон улсын шүүгч, Казань болон Гуанжугийн Универсиад 2013, 2015, тэмцээн, Зүүн-Азийн наадмын 2014 оны Сагсан бөмбөгийн тэмцээний шүүгч Б.Ганзориг “Универсиад-2017” 4 дүгээр их наадмын Европын бүсийн тэмцээний Ерөнхий шүүгчээр ажиллав.

Тэмцээнд  Монгол Улсын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн шатрын 2014 оны улсын аварга, Элчин сайд Ж.Самбуугийн нэрэмжит олон улсын шатрын тэмцээн”-ий 2016 оны аварга, Дэлхийн сонирхогчдын шатрын 2017 оны аварга, Г,В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн 3 дугаар курсын оюутан Б.Баярмаа, Монгол Улсын уулын спортын мастер, спорт авиралтын 7 удаагийн аварга Г.Баярцэцэг, ОХУ-ын байлдааны самбо бөхийн спортын мастер, А.Харлампиевын нэрэмжит Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт, ОХУ-ын байлдааны самбогийн спортын мастер, ОХУ-ын Батлан хамгаалах яамны нэрэмжит Цэргийн их сургуулийн 5 дугаар курсийн сонсогч, дэд ахлагч Г.Гантулга, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулсан Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээний аварга, Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээний 2016 оны аварга, спортын мастер Д.Бат-Өлзий, Сагсан бөмбөгийн спортын мастер Г.Гангаа, 2009-2012 оны Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн тамирчин, Украины үндэсний Их сургуулийн оюутан  Г.Тэмүүлэн, Австри дахь “Монголын төлөө зүрх бүхэн” сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, Монголын залуучуудын холбооны 2016 оны тэргүүний залуу өргөмжлөлт Б.Амгалан нарын шилдэг тамирчид оролцов.

Монголын оюутны спортын “Универсиад – 2017” IV Их наадмын Европын бүсийн тэмцээнд нийт 93 тамирчин амжилт гаргаж алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав.

“Универсиад – 2017” IV дүгээр их наадмын Европын бүсийн тэмцээний шатрын төрлөөр эмэгтэй шатарчдын тэмцээний  I байранд  Монгол улсын Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн шатрын 2014 оны улсын аварга, “Элчин сайд Ж.Самбуугийн нэрэмжит олон улсын шатрын тэмцээн”-ий 2016 оны аварга, Дэлхийн сонирхогчдын шатрын 2017 оны аварга, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн 3 дугаар курсын оюутан Б.Баярмаа, II байранд Москвагийн зам харилцааны их сургуулийн оюутан А.Цээпилмаа, III байранд Оросын хүмүүнлэгийн улсын их сургуулийн оюутан Д.Маралгуа, эрэгтэйчүүдийн шатрын тэмцээний I байранд  Москва хотын шигшээ “Мөнх тэнгэр” багийн тамирчин Г.Мөнхсүх, II байранд “Иркутск” багийн тамирчин Б.Энхзориг, III байранд  Москва хотын “Мөнх тэнгэр” багийн тамирчин Н.Мөнхжаргал нар орж  алт, мөнгө хүрэл медалиар энгэрээ мялааж Өргөмжлөлөөр шагнуулав.

“Универсиад – 2017” IV дүгээр их наадмын Европын бүсийн тэмцээний ширээний теннисны аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй тамирчдаас I байранд Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” багийн тамирчин С.Ундармаа, II байранд Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” багийн тамирчин Б.Гүнжинлхам, III байрыг “Иркутск” багийн тамирчин А.Гантиг нар эзэлж алт, мөнгө хүрэл медалиар энгэрээ мялааж Өргөмжлөлөөр шагнуулав. Ширээний теннисний эрэгтэй тамирчдын төрлөөр I байранд Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” багийн тамирчин С.Балжинням, II байрыг Москва хотын шигшээ “Мөнх тэнгэр” багийн тамирчин Ч.Энх-Од, III байрыг Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” багийн тамирчин С.Алтангэрэл нар эзэлж алт, мөнгө хүрэл медалиар энгэрээ мялааж Өргөмжлөлөөр шагнуулав.

Ширээний теннисны холимог хосын төрөлд I байрыг Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” багийн тамирчид Б.Пүрэвдорж, С.Ундармаа нар, II байрыг Москва хотын “Мөнх тэнгэр” багийн тамирчид Б.Бямба, Г.Мягмаргарав нар, III байрыг “Иркутск” багийн тамирчид Ж.Гантулга, А.Гантиг нар эзэлж алт, мөнгө хүрэл медалиар энгэрээ мялааж Өргөмжлөлөөр шагнуулав.

“Универсиад – 2017” IV дүгээр их наадмын Европын бүсийн тэмцээний сагсны тэмцээний эмэгтэй төрөлд  I байрыг Москва хотын “Мөнх тэнгэр” багийн тамирчид, II байрыг Эрхүү хотод суралцдаг оюутнуудын шигшээ “Иркутск” баг, III байрыг  Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” багийн тамирчид, эрэгтэйчүүдийн тоглолтоос I байранд Москва хотын шигшээ “Мөнх тэнгэр” багийн тамирчид, II байранд Санкт-Петербург хотын монгол оюутнуудын шигшээ, III байранд  Эрхүү хотод суралцдаг оюутнуудын шигшээ “Иркутск” баг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж Өргөмжлөлөөр шагнуулав.

Багуудын нэгдсэн дүнгээр Москва хотын “Мөнх тэнгэр” баг тэргүүн байр эзэлж АВАРГЫН ЦОМ, өргөмжлөл, мөнгөн шагнал, Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” баг II байранд орж, өргөмжлөл,  мөнгөн шагнал, Эрхүү хотоос ирсэн “Иркутск” баг III байранд шалгарч, өргөмжлөл,  мөнгөн шагналын эзэн болов.

Монголын оюутны спортын “Универсиад-2017” Дөрөвдүгээр их наадмын Европын бүсийн тэмцээний Зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг хатагтай Банзрагчийн Дэлгэрмаа Монголын оюутны спортын “Универсиад-2017” Дөрөвдүгээр их наадмын Европын бүсийн Тэмцээний АВАРГЫН ЦОМ, өргөмжлөл, мөнгөн шагналыг түрүүлсэн “Мөнх тэнгэр” багийн тамирчдад ёслол төгөлдөр гардуулж өгөв.

Элчин сайд Б.Дэлгэрмаа 3 спортын төрлөөр хамгийн өндөр оноо авч, хувийн амжилт үзүүлсэн тамирчдыг “Элчин сайд”-ын нэрэмжит дурсгалын зүйлээр шагнав. Шатарын аврага шалгаруулах тэмцээнд хамгийн олон оноо авсан Б.Баярмаад Элчин сайд Б.Дэлгэрмаа өөрийн тоглодог “Гурван үйлдэлт шатар”-аа, ширээний теннисний тэмцээнд шалгарсан шилдэг тамирчин Э.Энх-Одод Олимпийн 3 удаа, Дэлхийн 4 удаагийн аврага, Дэлхийн цомын 2 удаагийн аврага, ширээний теннисийн Их дуулгын эзэн, 2011 онд олон улсын ширээний теннисийн холбооны чансаагаар нэгдүгээрт орж байсан Дип Нины гарын үсэг бүхий цохиур, сагсан бөмбөгийн финалын тоглолтын шилдэг тамирчин Ууганбаяр, Арина нарт өөрийн гар үсэг бүхий Монголын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны бөмбөгийг тус тус бэлэглэв.

Монголын оюутны спортын “Универсиад-2017” Дөрөвдүгээр их наадмын Европын бүсийн тэмцээний хаалтын ажиллагаанд оролцсон хүндэт зочид, улс орон санхүүгийн хүндрэлтэй байгаа энэ хүнд үед “Универсиад-2017” наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулсан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэж УИХ-ын эрхэм гишүүн нэг сая төгрөгийн хандивыг ЭСЯ-нд өргөлөө.

Тус арга хэмжээнд оролцсон нийт тамирчид болон шагналтнуудад зориулан ОХУ-ын урлагийн их, дээд сургуульд суралцаж буй оюутан залуучууд ая дууны мэндчилгээ дэвшүүлж, 50 оюутан залуучууд флешмоб тоглолтыг үзүүлж байв. Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн спорт-урлагийн их наадам амжилттай өндөрлөв.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.