МОНГОЛ УЛСЫН ХСИС-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-Д АЙЛЧЛАВ

Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн дэд захирал Б.Бат-Эрдэнэ, ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Азбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сургуулийн захирал Н.Гантулга нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ОХУ-ын Холбооны ял, шийтгэл гүйцэтгэх албаны Эрх зүй, удирдлагын академид албан ёсны айлчлал хийв.

Монголын талын төлөөлөгчдийг тус сургуулийн захирал, хошууч генерал А.А.Крымов факультет албадын дарга нарын хамт хүлээн авч уулзав. Уулзалтаар хамтын ажиллагааны өнөөгийн байдал цаашдын чиглэл ялангуяа ял эдлүүлэх, ял шийтгэлийг гүйцэтгэх ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх, зөвлөмж гаргах, олон улсын гуравдугаар форумд оролцох, тус сургуульд Монгол Улсаас иргэдийг суралцуулах, алба хаагчдын мэргэжил дээшлүүлэх зэрэг асуудлаар ярилцаж санал солилцов. Түүнчлэн уулзалтад оролцсон тус сургуулийн удирдлагууд өөрийн хариуцсан чиглэл бүрээр товч танилцуулга хийв.

Уулзалтын төгсгөлд Хууль сахиулах их сургуулийн дэд захирал Б.Бат-Эрдэнэ халуун дулаан хүлээн авсанд талархал илэрхийлээд хоёр сургуулийн хамтын ажиллагаа улам нягт эрчимтэй хөгжинө гэдэгт найдаж байгаагаа дурьдаад тус сургуулийн Э.С.Ранхмаев нарын 3 хүнийг Хууль сахиулахын их сургуулийн шагналаар шагнасныг гардуулав.

Мөн зочид төлөөлөгч нарт сургуулийн үйл ажиллагаа, материаллаг бааз, номын сан, сургуулийн музей, сургалтын явц, полиграфын сургалтын полигон зэргийг үзүүлж  танилцуулав.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.