ЭСЯ-НЫ ТӨВ БАЙРНЫ ЗҮҮН ЖИГҮҮРИЙН ЗАСВАР ДУУСЧ, НЭЭЛТЭЭ ХИЙВ

Элчин сайд Б.Дэлгэрмаа томилогдон ирснээсээ хойш ЭСЯ-ны төв байранд их, бага засвар хийсээр байгаа билээ. Энэ удаад ЭСЯ-ны нэг давхарын зүүн жигүүрийн хонгил, уулзалтын их, бага өрөө, дугуй өрөө зэрэг 170 гаруй хавтгай дөрвөлжин метр талбай бүхий паркетэн шалыг шинэ царсан шалаар сольж, 1956 оноос хойш хийгээгүй цахилгааны бүрэн засвар хийв. Элчин сайд нээлтийн үгэндээ “УБТЗ” ХНН-ийн үе үеийн удирдлагад талархал илэрхийлж өнгөрсөн жил ЭСЯ-ны ажилтнуудын автобусыг шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол энэ удаагийн санхүүжилтээр бид ЭСЯ-ндаа ямар ч түвшний зочинг нүүр улайхгүй хүлээн авах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэнд “УБТЗ” ХНН, ХЗДХЯ-ны удирдлагад ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа талархал дэвшүүлэв. Тууз хайчлах ёслолд “УБТЗ” ХНН-ийн Москва хот дахь төлөөлөгч С.Алтанбек болон ЭСЯ-ны нийт ажилтнууд байлцав.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.