МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИСС ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ

Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны хамтарсан Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Москва хотноо болов. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээр ахалсанАжлын хэсгийн монголын талын хэсгийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрлэлийн танхим, Гаалийн Ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газрынудирдах ажилтнууд оржээ.

Хамтарсан Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, талууд хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх,тулгарч буй саад, бэрхшээлийг арилгахад чиглэсэн бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг авч хэлэлцэв. Худалдааны төгсгөлд талууд Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааны Протоколыг үзэглэв.

Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааны Протоколд тусгагдсанаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн комисс хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судлах үүрэг бүхий хоёр талын хамтарсан судалгааны баг байгуулах тухай монголын талын саналыг Евразийн эдийн засгийн комисс өөрийн Зөвлөлдөх хороогоор хэлэлцэж, 2017 оны 1 дүгээр улиралдхариу өгөх болсон байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комиссхоорондын 2017-2018 оны хамтын ажиллагааны хөтөлбөр байгуулахаар тохиролцов.

2016-11-8-2

Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт тусгагдсаны дагуу байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны угажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2015 онд Улаанбаатар хотноо болсон юм.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.