ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

“Дэлхийн II дайны Японы эсрэг фронт” нэртэй олон улсын үзэсгэлэн Москвагийн Аугаа Эх орны дайны төв музейд өнөөдөр нээлтээ хийв. Үзэсгэлэнг нээж ОХУ-ын Соёлын яамны Соёлын өвийг хамгаалах газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ю.Евтюхин, БНХАУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Цзунюань товч үг хэллээ. Тэд дайн дажныг дахин гаргуулахгүй байх, Аугаа Эх орны дайны үнэн бодит түүхийг хойч үе, залуучуудад ойлгуулан таниулахад тус үзэсгэлэнгийн ач холбогдол оршино гэдгийг цохон тэмдэглэв.

Дээрх үзэсгэлэнг Москва хотноо энэ 10 дугаар сарын 12-13-нд Дэлхийн II дайны музейнүүдийн Холбооны анхдугаар Их Хурлын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй ажээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн Элчин зөвлөх Ч.Баттөмөр оролцов.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.