МОСКВА ДАХЬ ЭСЯ ХАШААНЫХАА 6 БАГАНА, ИХ ДААМАН ХААЛГАА ХҮЛЭЭЖ АВАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ төв байрандаа хэсэгчилсэн  засвар хийж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд тус ЭСЯ-ны хашааны нүүрэн хэсгийн 6 баганыг босгон, их дааман хаалга шинээр хийлгэв. Энэ бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Москва дахь төлөөлөгчийн газар санхүүжүүлсэн болно.

2

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болсон хашааны нүүрэн хэсгийн 6 багана, их дааман хаалгыг хүлээлгэн өгөх ёслолд ЭСЯ-ны ажилтнууд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Москва дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Батхуяг оролцлоо.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.