ЭСЯ хагас подвалдаа засвар хийв

Москва хотод үйл ажиллагаа явуулдаг А.Сарангэрэл захиралтай “Интермедика” компани Элчин сайдын яамны төв байрны хагас подвалын иж бүрэн засварыг хийж 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөв.2

Тус ЭСЯ 1956 онд энэ байранд орсноос хойш анх удаа хагас подвалдаа иж бүрэн засвар хийж агааржуулалтын системтэй болгон цахилгаан, сантехник, шал, хана, цонхыг шинэчлэв. Засварыг маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийсэн тус хамт олонд Элчин сайд Б.Дэлгэрмаа талархал илэрхийлэн цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.