ЭЛЧИН САЙД МОСКВА ХОТНОО СУРАЛЦАЖ БУЙ ОФИЦЕРУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын БХЯ,  ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ-аас ОХУ-ын Москва хотноо суралцаж байгаа офицеруудын төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтын явцад Элчин сайд Б.Дэлгэрмаа Элчин сайдын яамны үйл ажиллагааг танилцуулсаны зэрэгцээ Монгол Улсын Гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын харилцааны чиглэлээр мэдээлэл хийв.

Уулзалтын төгсгөлд чөлөөт ярилцлага өрнүүлэн ОХУ-д суралцах үед цэргийн алба хаагчдад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлүүдийн талаарх санал, хүсэлтийг сонсож, хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд Элчин сайдын яамны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллах тухайгаа тэмдэглэн хэлэв.

Untitled-1

Одоогийн байдлаар ОХУ-ын 17 хотын цэргийн 25 академи, их дээд сургуулиудад Монгол Улсын Зэвсэгт хүчний 358 цэргийн албан хаагч амжилттай суралцаж байна. ОХУ-ын Галын аюулаас хамгаалах болон Иргэний хамгаалалтын академид 17 офицер, 4 сонсогч нийт 21 хүн, Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академид 19 хүн, ОХУ-ын ДХЯ-ны сургуулиудад 103 хүн тус тус суралцаж байна.

Мөн түүнчлэн ОХУ-д онц дүнтэй төгсөж байгаа цэргийн алба хаагчдыг өөрийн биеэр хүлээн авч уулзан баяр хүргэж, урамшуулж байх шийдвэр гаргасан тухай БХЯ, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ-аас суралцаж байгаа бүх бие бүрэлдэхүүнд хүргэхийг хүсэв.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.