ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГАНСҮХ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын урилгаар Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд А.Гансүх, Н.П.Патрушев нар ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар ярилцаж, аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах…