ЭЛЧИН САЙД ОХУ-ЫН АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга А.Н.Господаревтай өөрийн хүсэлтээр 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус ЭСЯ-ны байранд уулзав. Уулзалтад тус ЭСЯ болон АҮХЯ-ны холбогдох ажилтнууд байлцав. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудал, тухайлбал, Монгол-Оросын санаачлага 2018 арга хэмжээний…

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ “ЕВРАЗИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИК – ШИНЭ БОЛОМЖУУД” СЭДЭВТ ХУРАЛДААНД ИЛТГЭЛ ТАВИВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2017 оны 12 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Москва хотноо зохиогдсон “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцох үеэр “Евразийн тээвэр, логистик – шинэ боломжууд” сэдэвт өргөтгөсөн хуралдаанд 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр оролцож, бүс нутгийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын баримталж буй бодлогын талаар илтгэл тавив. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсаас…

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ – 2017” ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцож байна. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний албан ёсны нээлтийн ажиллагаа 12 дугаар сарын 5-ны өдөр Москва хотын “Зочны ордон”-д зохиогдож, ОХУ-ын Тээврийн…

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ТЭЭВРИЙН САЙД М.Ю.СОКОЛОВТОЙ УУЛЗАВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Оросын тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд уригдан оролцох үеэрээ өнөөдөр ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой албан ёсны уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцов. Уулзалтын үеэр хоёр улсын төмөр зам, авто зам, агаарын…

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдаан Сочи хотноо 2017 оны 11 дүгээр сарын 31-нээс 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Зөвлөгөөнд ШХАБ-ын гишүүд орнууд – БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян, Казахстаны Ерөнхий сайд Б.А.Сагинтаев, Киргизийн Ерөнхий сайд Сапар Джумакадырович Исаков, ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн Д.А.Медведев, Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Нигматович…

“ОРОСЫН ТҮЛШ-ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦОГЦОЛБОР: ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ БА ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА” НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛОВ

2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “Эрчим хүчний үр ашиг, тус салбарын хөгжлийн асуудлаарх олон улсын форум”-ын хүрээнд “Оросын түлш-эрчим хүчний цогцолбор: Үндэсний эрх ашиг ба дэлхийн чиг хандлага” сэдэвт нэгдсэн хуралдаан болов. Хуралдааны удирдагчаар CNBC телевизийн хөтлөгч Жефф Катмор ажиллаж, хуралдаанд ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак, Саудын Арабын Хаант Улсын Эрчим хүч, аж үйлдвэрлэл, ашигт малтмалын нөөцийн сайд,…

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ, ТУС САЛБАРЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ФОРУМ” ЭХЭЛЛЭЭ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрчим хүчний яам, “Росконгресс” хамтран 2017 оны 10 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд Москва, Санкт-Петербург хотноо “Эрчим хүчний үр ашиг, тус салбарын хөгжлийн асуудлаарх олон улсын форум”-ыг “Оросын эрчим хүчний долоо хоног” сэдвийн дор анх удаа зохион байгуулж байна. Уг форумын үндсэн зорилго нь Оросын түлш, эрчим хүчний цогцолборын хөгжлийг олон нийтэд танилцуулах, эрчим хүчний салбар дахь…

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯРИЛЦАВ

Монгол Улсын Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд А.Б.Яновскийтай ОХУ-ын Эрчим хүчний яамны уулзалтын танхимд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр уулзав. Уулзалтад монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дэд захирал С.Ганхуяг, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ий гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, оросын талаас…

ГАЗРЫН ХЭВЛИЙ АШИГЛАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛОВ

Газрын хэвлий ашиглалтын Монгол-Оросын Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны уулзалтын танхимд болов. Уг хуралдааныг Монгол Улсын Уул уухай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Газрын хэвлий ашиглалтын Монгол-Оросын Ажлын хэсгийн монголын хэсгийн дарга Г.Нандинжаргал, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга, тус Ажлын хэсгийн оросын…

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ МОСКВА ХОТОД АЖИЛЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцов. Уулзалтад монголын талаас…