МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, УУЛ УУРХАЙ, ХҮНД, ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР ОХУ-Д АЙЛЧЛАВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийв. Тэрээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, “Роснефть” компаний гүйцэтгэх захирал И.И.Сечин нартай хоёр талын уулзалт хийж, Хар тэнгисийн Тамань далайн боомт дахь “Таманы нурмаг ачааны терминал” төслийн талбайтай танилцав. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ А.А.КОБЯКОВТОЙ УУЛЗАВ

Элчин сайд Б.Дэлгэрмаа 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны орлогч дарга А.А.Кобяковтой ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын уулзалтын өрөөнд уулзав. Уулзалтад монголын талаас тус ЭСЯ-ны ажилтнууд, оросын талаас ОХУ-ын холбогдох яамд, албадын төлөөлөл байлцав. Уулзалтын үеэр талууд 2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохиогдох Дорнын…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖИЙН АМБАН ЗАХИРАГЧ С.Г.ЛЕВЧЕНКОТОЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченког хүсэлтийнх нь дагуу 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол, Оросын сайн хөршийн найрсаг харилцаа, түүний дотор бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой болохыг талууд тэмдэглэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний…

“ТРАНСРОССИЯ – 2018” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ

Тээвэр-логистикийн үйлчилгээ, технологийн салбарын Оросын хамгийн том арга хэмжээ болох “ТрансРоссия – 2018” олон улсын үзэсгэлэн энэ оны 4 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Москва хотын “Крокус Экспо” төвд зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд Орос, Герман, Финланд, Беларусь, Иран, Монгол, Латви, Литва, Эстон, Азербайжан зэрэг дэлхийн 26 орны 390 гаруй аж ахуйн нэгж, оросын болон гадаадын 14750 орчим хүн оролцож байна….

ГАЙДАРЫН ФОРУМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛЭВ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг олон улсын эдийн засгийн эрдэм шинжилгээ-практикийн бага хурал – Гайдарын форум “Орос ба дэлхий: зорилго ба үнэт зүйлс” уриан дор ОХУ-ын Ерөнхийлөгчийн харьяа Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид 2018 оны 1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хуралд дэлхийн тэргүүлэх эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, улс төрчид, шинжээчид, төр засаг,…

ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙВ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров энэ өдрийн 09:00 цагт тус улсаас 2017 онд хэрэгжүүлсэн дипломат үйл ажиллагааны талаар дотоод, гадаадын сэтгүүлчдэд зориулж уламжлалт хэвлэлийн бага хурал хийв. С.В.Лавров хурлыг нээж хэлсэн үгэндээ 2017 он ОХУ-ын гадаад бодлогын хувьд амаргүй жил байсныг дурдаад, Ойрхи Дорнод, Хойд Африк, тус улсын хөрш болох Украйн зэрэг дэлхийн олон газар байдал хүнд байсныг онцолж, оны…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА “БАЙГАЛ НУУР” САНГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.ЦВЕТКОВАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагаас “Байгал нуур” сангийн Ерөнхий захирал А.Цветковаг хүсэлтийнх нь дагуу тус ЭСЯ-ны “Чингисийн өргөө” уулзалтын танхимд хүлээн авч уулзав. Уулзалтад тус ЭСЯ-ны байгаль орчны асуудал хариуцсан III нарийн бичгийн дарга Ц.Баттөр байлцав. Уулзалтын эхэнд “Байгал нуур” сангийн Ерөнхий захирал А.Цветкова тус…

ЭЛЧИН САЙД ОХУ-ЫН АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга А.Н.Господаревтай өөрийн хүсэлтээр 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус ЭСЯ-ны байранд уулзав. Уулзалтад тус ЭСЯ болон АҮХЯ-ны холбогдох ажилтнууд байлцав. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудал, тухайлбал, Монгол-Оросын санаачлага 2018 арга хэмжээний…

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ “ЕВРАЗИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИК – ШИНЭ БОЛОМЖУУД” СЭДЭВТ ХУРАЛДААНД ИЛТГЭЛ ТАВИВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2017 оны 12 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Москва хотноо зохиогдсон “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцох үеэр “Евразийн тээвэр, логистик – шинэ боломжууд” сэдэвт өргөтгөсөн хуралдаанд 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр оролцож, бүс нутгийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын баримталж буй бодлогын талаар илтгэл тавив. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсаас…

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ – 2017” ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцож байна. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний албан ёсны нээлтийн ажиллагаа 12 дугаар сарын 5-ны өдөр Москва хотын “Зочны ордон”-д зохиогдож, ОХУ-ын Тээврийн…