ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР “ВАЛДАЙ” КЛУБЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

Энэ өдрүүдэд ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдаж буй олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын 15 дугаар хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож байгаа билээ. Тус клубын өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Гадаад хэргийн сайд С.В.Лавров, БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, Коммунист намын Төв хорооны Гадаад хамтын ажиллагааны Комиссын дарга Ян Жечи нар мөн хүндэт зочноор оролцов. Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаан…

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН МОНГОЛ, ОРОСЫН ЗГХК-ЫН ОРОСЫН ХЭСГИЙН ДАРГА А.В.ГОРДЕЕВТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Шадар сайд, Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.В.Гордеевтэй өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ОХУ-ын Засгийн газрын ордонд ажлын уулзалт хийв. Уулзалтын эхэнд Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Засгийн газрын орлогч даргын…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН НЭГДҮГЭЭР ГАЗРЫН ЗАХИРАЛ Г.В.ЗИНОВЬЕВТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал Г.В.Зиновьевтай тус яамны байранд уулзав. Уулзалтад Монголын талаас тус ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү, О.Очирмаа, II нарийн бичгийн дарга А.Тамир, III нарийн бичгийн дарга Ц.Баттөр, оросын талаас Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын орлогч захирал В.А.Калинин,…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ А.А.КОБЯКОВТОЙ УУЛЗАВ

Элчин сайд Б.Дэлгэрмаа 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны орлогч дарга А.А.Кобяковтой ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын уулзалтын өрөөнд уулзав. Уулзалтад монголын талаас тус ЭСЯ-ны ажилтнууд, оросын талаас ОХУ-ын холбогдох яамд, албадын төлөөлөл байлцав. Уулзалтын үеэр талууд 2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохиогдох Дорнын…

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2018 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-д айлчилж байна. Өчигдөр Гадаад харилцааны сайд нарын хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр орны улс төрийн харилцаа стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу өндөр түвшинд хөгжиж, яриа хэлэлцээ бүхий л салбарт идэвхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА “РОССОТРУДНИЧЕСТВА” АГЕНТЛАГИЙН ДАРГА Э.В.МИТРАФОНОВАТАЙ УУЛЗЛАА

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, хилийн чанадад амьдарч байгаа эх орон нэгтнүүд, олон улсын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн агентлагийн дарга Элеонора Валентиновна Митрафоноватай 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус агентлагийн төв байрны уулзалтын танхимд уулзлаа. Уулзалтанд монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, оросын талаас “Россотрудничества” агентлагын…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛД ОРОЛЦЛОО

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн В.Путины тангараг өргөх ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо. В.Путин 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, дөрөв дэх удаагаа тангараг өргөв. Москвагийн Кремльд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Парламентын хоёр танхимын хууль…

ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГАНСҮХ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын урилгаар Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд А.Гансүх, Н.П.Патрушев нар ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар ярилцаж, аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА АРМЕН УЛСАД АЖИЛЛАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Армен Улсад хавсран суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа 4 дүгээр сарын 9-ний өдөр Ереван хотод ажиллаж, тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Армен Саркисяны тангараг өргөх ёслол, Гадаад хэргийн сайд Эдвард Налбандяны тус улсад хавсран суугаа Элчин сайд нартай хийсэн уулзалтад тус тус оролцов. Бүгд Найрамдах Армен Улсын энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь тус улсын Үндсэн хуульд 2015…

ОХУ-ЫН ГХЯ-НААС БРИФИНГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Энэ өдрийн 15:00 цагт Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, ЭСЯ-ны Улс төрийн албаны дарга, зөвлөх С.Золжаргал нар ОХУ-ын ГХЯ, БХЯ, ҮХЯ-наас “Скрипаль-н хэрэг”-ийн асуудлаар тус улсын ГХЯ-ны мэдээллийн төвд зохион байгуулсан брифингд оролцов. Энэ удаагийн брифингд Москва дахь 150 гаруй орны Элчин сайд, дипломат ажилтнууд оролцсон бөгөөд брифингийн үеэр ОХУ-ын ГХЯ-ны Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хянах газрын…