ОХУ-Д СУУГАА ИБУИНВУ-ЫН ЭЛЧИН САЙД БРИФИНГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Энэ өдрийн 13:15 цагт Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташгийн туслах, хошууч Г.Одбаяр ИБУИНВУ-ын Элчин сайдын “Скрипаль-н хэрэг”-ийн асуудлаар зохион байгуулсан брифингд оролцов. Энэ удаагийн брифингд 60 гаруй орны Элчин сайд, дипломат ажилтнууд оролцсон бөгөөд брифингээр “Скрипалийн хэрэг”-ийн талаар ИБУИНВУ-ын баримталж буй байр суурийг танилцуулж, зарим оролцогчдын асуултад хариулав. Элчин сайд Лорий Бристовын мэдэгдэж буйгаар энэ оны 3 дугаар…

ОХУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТООН ҮЗҮҮЛЭЛТ 2017 ОНД

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЗАХИАЛГААР Арми, флотын 59%-ийг орчин үеийн зэвсгээр хангасан байна. Үүнд: Стратегийн цөмийн хүчин-79%, Хуурай замын цэрэг-45%, Агаар-сансарын хүчин-73%, Тэнгисийн цэргийн хүчин-53% ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРЭГТ Бүгд 2000 гаруй байлдааны шинэ зэвсэг техник хүлээн авснаар 3 нэгтгэл, 11 цэргийн анги шинээр хангагдсан байна. АГААР-САНСАРЫН ХҮЧИНД Агаараас эсэргүүцэн хамгаалах болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах 140 нэгж зэвсэг техник, 190 гаруй онгоц,  нисдэг…

ОХУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ЦЭРГИЙН АКАДЕМИЙН 185 ЖИЛИЙН, ОХУ-ЫН ОБЯ-НЫ ИРГЭНИЙН ХАМГААЛАЛТЫН АКАДЕМИЙН 25 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНҮҮД БОЛЛОО

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн 185 жилийн ойг тэмдэглэх баярын арга хэмжээ тус академийн байранд боллоо. Энэхүү баярын арга хэмжээнд ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч, армийн генерал В.Герасимов тэргүүтэй бусад салбарын төлөөлөгчдөөс гадна тус академийн үе үеийн удирдлага оролцсон юм. ЗХЖШ-ын дарга, армийн генерал В.Герасимов баяр хүргэсэн үгэндээ…

“ТАНКИЙН БИАТЛОН” ТӨРӨЛД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН БАГИЙН УРАЛДААНЫГ ҮЗЭЖ ТАНИЛЦАВ

ОХУ, БНХАУ, Казахстан Улс, Беларус Улс, Азербайжан Улсын нутаг дэвсгэрт 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдрүүдийн хооронд зохион байгуулагдаж байгаа “Армейские международные игры-2017” олон улсын цэргийн тэмцээний хамгийн сонирхолтой бөгөөд олны анхааралд оршдог төрөл болох “Танкийн биатлон” мөн “Хээрийн гал тогоо”, “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний багууд амжилттай оролцож байгаа юм. “Танкийн биатлон”…

МАРШАЛ Г.К.ЖУКОВЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

Жил бүр алдарт цэргийн жанжин ЗХУ-ын 4 удаагийн баатар, Монгол Улсын баатар, Зөвлөлт Улсын Маршал Г.К.Жуковт хүндэтгэл үзүүлж Г.К.Жуковын дурсгалын хорооноос түүний төрсөн өдөр болох 12 дугаар сарын 01-ний өдөр болон таалал төгссөн өдөр болох 6 дугаар сарын 18-ны өдөр Улаан талбайд байрлах түүний хөшөө болон оросын алдартнуудын Кремлийн хананы түүний самбарт цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээнд Онц…

МОНГОЛ УЛСЫН ХСИС-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-Д АЙЛЧЛАВ

Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн дэд захирал Б.Бат-Эрдэнэ, ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Азбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сургуулийн захирал Н.Гантулга нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ОХУ-ын Холбооны ял, шийтгэл гүйцэтгэх албаны Эрх зүй, удирдлагын академид албан ёсны айлчлал хийв. Монголын талын төлөөлөгчдийг тус сургуулийн захирал, хошууч генерал А.А.Крымов факультет албадын дарга нарын хамт хүлээн авч уулзав. Уулзалтаар хамтын ажиллагааны…

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН МОСКВА ДАХЬ АЖЛЫН АЙЛЧЛАЛ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугийн урилгаар Москва хотноо энэ оны 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 6 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирэв. Түүнийг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын зөвлөх Г.Лүндэн нар дагалдан явна. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц…

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ОХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.К.ШОЙГУТАЙ ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын урилгаар Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 6 дугаар бага хуралд оролцохоор Москвад ирсэн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ОХУ-ын БХЯ-нд Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгутай хоёр талын уулзалт хийв. Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Зэвсэгт хүчний Жанжин…

ЯПОН УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ ЦЭРГИЙН АТТАШЕГИЙН АЛБАНЫ ХҮМҮҮСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ЭСЯ-ны байранд Япон Улсаас ОХУ-ын суугаа ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташе, хурандаа Ёшифүми Фүжисаки тэргүүтэй төлөөлөгчдийг Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар, Цэргийн атташегийн туслах, хошууч Г.Одбаяр нар хүлээн авч уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны цэргийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой…

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 96 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ОФИЦЕРУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЯВАГДАВ

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан энэ оны 3 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас ОХУ-ын академи, их сургуулиудад суралцаж байгаа офицеруудын дунд гар бөмбөгийн тэмцээнийг Монгол Улсын ОБЕГ-аас ОХУ-ын Иргэний хамгаалалт, Гал эсэргүүцэх академиудад суралцаж буй албан хаагчид зохион байгуулж явуулав. Энэхүү тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас…