МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭНГИЙН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ДАХЬ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Москва хотноо чуулж буй “Эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож байна. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир болон бусад төлөөлөгчид түүнийг тус арга хэмжээнд дагалдан оролцов. Төлөөлөгчид чуулга уулзалтын эхний өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 3-нд “Эрчим хүчний…

ЗАРЛАЛ

МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 97 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДЛЫН САРЫН 59 ДЭХ ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 13-14-НИЙ ӨДРҮҮДЭД ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙГ ОХУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАГСДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БУЙ ТУЛ ОЮУТАН, ЗАЛУУС ТА БҮХЭН ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ. Зохион байгуулах…

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, УУЛ УУРХАЙ, ХҮНД, ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР ОХУ-Д АЙЛЧЛАВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийв. Тэрээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, “Роснефть” компаний гүйцэтгэх захирал И.И.Сечин нартай хоёр талын уулзалт хийж, Хар тэнгисийн Тамань далайн боомт дахь “Таманы нурмаг ачааны терминал” төслийн талбайтай танилцав. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,…

ЭНХ ТАЙВНЫ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1981 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа Энх тайвны өдрийг 2002 онд Ерөнхий Ассамблейн 55 дугаар хуралдаанаар жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас энэ өдөр дэлхий нийтээр дайн, тулааны галыг зогсоож, бүх төрлийн хүчирхийлэлээс татгалзахыг тунхагласан байдаг юм. Энэ тэмдэглэлт өдөр НҮБ-ын төв байр болон олон…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ЕВРАЗИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа 2018 оны 9 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй Евразийн эмэгтэйчүүдийн хоёр дахь удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар оролцож байна. Энэ удаагийн чуулга уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 70 жилийн ой, Венийн тунхаглал батлагдсаны 25 жилийн…

ГАДААДАД 6 САРААС ДЭЭШ ХУГАЦААГААР АМЬДАРЧ БУЙ ИРГЭДЭЭ ИНТЕРНЕТЭЭР БҮРТГЭЖ БАЙНА.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасны дагуу гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэд бүртгэлд хамрагдана. Энэхүү бүртгэл мэдээллийг бий болгож, тогтмолжуулснаар иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах,…

МОСКВА ХОТНОО СИНГАПУРЫН ӨДРҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ОХУ, Сингапур улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ тэмдэглэлт баярыг тохиолдуулан ОХУ-д суугаа Сингапур улсын ЭСЯ, тус улсын Аялал жуулчлалын зөвлөл, агаарын тээврийн болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниудын дэмжлэг, оролцоотойгоор Москва хотноо анх удаа “Сингапурын өдрүүд” арга хэмжээг зохион байгууллаа. Москва хотын үйлдвэрлэл, хөгжлийн “Флакон” төвийн талбайд 2 өдрийн…

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болгосон юм. Энэхүү өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Москва хотын Бутово дахь хэдмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв….

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН ЦЭРГИЙН ТӨВ АРХИВААР ЗОЧЛОВ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, холбогдох албаны хүмүүсийн хамт ОХУ-ын Цэргийн төв архивт 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зочлов. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг ОХУ-ын Цэргийн төв архивын захирал В.П.Тарасов угтан хүлээн авч, уулзав. Уулзалтаар ОХУ-ын Цэргийн төв архивын захирал В.П.Тарасов өөрийн архивын бүтэц,…

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН ТҮҮХИЙН НИЙГЭМЛЭГТ ЗОЧЛОВ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа нар 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ОХУ-ын “Түүхийн нийгэмлэг”-д зочилж, тус нийгэмлэгийн тэргүүн С.Е.Нарышкин болон албаны бусад хүмүүстэй уулзаж ярилцав. Монгол Улсын Засгийн газраас 2019 онд Халхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан тус нийгэмлэгэтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин…