Дэлхийн Залуучууд оюутны XIX их наадмын нээлтийн ёслол болов

Дэлхийн Залуучууд оюутны XIX их наадмын нээлтийн ёслол 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын Сочи хотын Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн “Ice Dome Bolshoy” ордон”-д ёслол төгөлдөр болов. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин XIX их наадмын нээлтийн ёслолын ажиллагааг нээж «В добрый путь!»  хэмээн мэндчилгээ дэвшүүлж, дэлхийн таван тивийн 185 орныг төлөөлөн Их наадамд оролцохоор ирсэн 25 мянга гаруй залууст хандаж…

ЗАЛУУЧУУДЫН БОДЛОГО ЭРХЭЛСЭН САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ

ОХУ-ын нийслэл Москва хотноо 2017 оны 10 дугаар сарын 12-14-ний өдүүдэд НҮБ-ын гишүүн орнуудын Залуучуудын бодлого хариуцсан сайд нарын уулзалт болж байна. Сайд нарын уулзалт нь Сочи хотноо 10 дугаар сарын 15-22-нд болох Дэлхийн залуучууд, оюутны XIX их наадмын өмнөхөн болж байгаагаараа онцлогтой  бөгөөд уулзалтад  70 орчим орны төлөөлөгчид оролцлоо. Энэхүү уулзалт нь тогтвортой хөгжилд залуучуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлох, улс орнуудын хэрэгжүүлж…

МОНГОЛ-ОРОСЫН 58 ДАХЬ УДААГИЙН НАЙРАМДЛЫН САРЫН ХҮРЭЭНД ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГ, АНХНЫ ЭЛЧИН Ж.ДАВАА ГҮНИЙ НЭРЭМЖИТ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН БОЛОВ

Монгол, Оросы сарын хүрээнд зохион, анхны Элчин Ж.Даваа гүний нэрэмжит ширээний теннисний тэмцээн Москва хотын Улс түмний найрамдлын их сургуулийн Биеийн тамир, бялдаржуулах спорт цогцолборт 2017 оны 10 дугаарсарын 7-8–ны өдрүүдэд болов. Тэмцээнд ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод суралцагч 21 багийн нийт 190 гаруй оюутан тамирчид сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр авхаалж самбаагаа сорив. Спортын тэмцээний нээлтийн үйл ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 11.30 цагт зохион байгуулав. Зохион байгуулах комиссын дэд дарга, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин…

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЭЛГИЙГ УЛАМЖЛАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн 1 дүгээр газрын орлогч дарга В.А.Калининг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр тус ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзав. Уулзалтад тус ЭСЯ болон ГХЯ-ны холбогдох ажилтнууд байлцав. Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 65 насны ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч…

“ОРОСЫН ТҮЛШ-ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦОГЦОЛБОР: ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ БА ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА” НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛОВ

2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “Эрчим хүчний үр ашиг, тус салбарын хөгжлийн асуудлаарх олон улсын форум”-ын хүрээнд “Оросын түлш-эрчим хүчний цогцолбор: Үндэсний эрх ашиг ба дэлхийн чиг хандлага” сэдэвт нэгдсэн хуралдаан болов. Хуралдааны удирдагчаар CNBC телевизийн хөтлөгч Жефф Катмор ажиллаж, хуралдаанд ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак, Саудын Арабын Хаант Улсын Эрчим хүч, аж үйлдвэрлэл, ашигт малтмалын нөөцийн сайд,…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ОРЛОГЧ ЗАХИРАЛ И.Н.АРЖАЕВТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Б.Дэлгэрмаа 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагаас ОХУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн хамтын ажиллагааны газрын орлогч захирал И.Н.Аржаевыг хүсэлтийнх нь дагуу тус ЭСЯ-ны “Чингис” уулзалтын өрөөнд хүлээн авч уулзав. Уулзалтад тус ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Ц.Баттөр байлцав. Уулзалтаар талууд Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хүрээн дэх Монгол, Оросын хамтын…

ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ Б.ДЭЛГЭРМАА «ТРИ ФЕСТИВАЛЯ» ҮЗЭСГЭЛЭНГ ҮЗЭЖ СОНИРХЛОО

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд хатагтай Б.Дэлгэрмаа 8 дугаар сарын 30-ны өдөр Москва хотын музейд зочилж, Москва хотноо 1957, 1985 онд болсон Дэлхийн залуучууд, оюутны VI, XII их наадам болон Сочи хотод энэ оны 10 дугаар сард болох XIX их наадамд зориулж зохион байгуулсан «Три фестиваля» үзэсгэлэнг Их наадмын Зохион байгуулах хорооны урилгаар үзэж сонирхов. Элчин сайд Б.Дэлгэрмаа энэ…

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ МОСКВА ХОТОД АЖИЛЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцов. Уулзалтад монголын талаас…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД И.Н.МОРГУЛОВТОЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.Н.Моргуловтой тус яамны байранд уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд ОХУ-д хийх ажлын айлчлал болон Дорнын эдийн засгийн форумд оролцох бэлтгэлийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Уулзалтад монголын талаас тус ЭСЯ-ны зөвлөх С.Золжаргал, хоёрдугаар нарийн бичгийн…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСЛАХ И.В.ЛЕВИТИНТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.В.Левитинтэй 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын байранд уулзав. Уулзалтын үеэр ОХУ-ын Владивосток хотноо 2017 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд зохиогдох Дорнын эдийн засгийн форумд монголын талын төлөөлөгчдийг оролцуулах бэлтгэл ажлыг хангах талаар санал солилцов. Түүнчлэн, талууд Монгол, Оросын боловсрол,…