ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ДАХЬ МОНГОЛЧУУД ТАНАА

ОХУ-д Монгол төрөө төлөөлөн суугаа Элчин сайдын яам ОХУ-д ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа Та бүхэндээ Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Үндэсний их баяр наадам маань эрт дээр үеэс туурга тусгаар Монгол Улсын сүр хүч, сүлд хийморь, Монгол түмний эрдэм чадал, эв эеийн баталгаа, энх…

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧЛАГЫГ ХЭЛЭЛЦЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайхан тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Москва хотноо ажиллаж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Олон улсын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгч С.И.Шматкотой албан уулзалт хийв. Уулзалтанд монголын талаас ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, оросын талаас “Россети” НХН-ийн ТУЗ-ын гишүүн, Ерөнхий захирлын орлогч А.М.Пятигор болон албаны бусад хүмүүс байлцав. Монгол Улсын Ерөнхийлөгч…

САНХҮҮГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИД ЕВРОПТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨНӨ

ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн энэ оны төгсөгчдөд Боловсролын дипломын Европын хавсралт гардуулах ёслолын ажиллагаа  2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр болов. Ёслолын ажиллагааг нээж ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал А.С.Линников хэлсэн үгэндээ, “100 жилийн түүхтэй манай сургуулийг энэ жил дэлхийн 29 орны 283 оюутан амжилттай төгсөж байгааг…

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ПЕТЕРБУРГИЙН ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 6 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Санкт-Петербург хотноо ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 23 дахь удаагаа зохиогдож буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна. Санкт-Петербург хотын Амбан захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д.Беглов “Тогтвортой хөгжлийг бий болгох нь” сэдэв дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтын хуралдааныг нээж үг…

ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ЦЭЭЖ БАРИМАЛ АЛДАРТНУУДЫН ТӨГӨЛД БАЙРШИВ

Оросын техникийн ууган их сургуулиудын нэг Газар зохион байгуулалтын улсын их сургуулийн 240 жилийн ойн арга хэмжээ энэ өдрүүдэд Москва хотноо болж  байна. Ойн арга хэмжээний хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Газар зохион байгуулалтын улсын их сургуулын “Алдарын төгөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаа болов. Энэхүү төгөлд тус сургуулийг төгссөн болон ажиллаж байсан 12 алдартнууд, тухайлбал Монгол Улсын 20…

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОЮУТНУУД ЭХ ОРНОО СУРТАЛЧЛАВ

Жил бүрийн хавар Москвагийн тэргүүлэх их сургуулиуд эх орон, үндэснийхээ соёлыг сурталчлах боломжийг гадаад оюутнуудад олгосон арга хэмжээг өөр өөрсдийн сургуулийн онцлог, нөхцөл, байдалд тохируулан зохион байгуулдаг нь жилээс жилд түгээмэл болж байна. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам их сургуулиудад зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд зөвхөн сүүлийн нэг сарын хугацаанд…

ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЯРОСЛАВЛЬ ХОТНОО БОЛОВ

Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд зориулсан “Орос ба Монгол: түүхийн эрин үеүүд” сэдэвт  Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал ОХУ-ын Ярославль хотноо 2019 оны 05 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав. П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургууль, Оросын Үнэн алдартны шашны Ярославлийн Хамба ламын захиргаа, Оросын түүхч, архивчдын нийгэмлэгийн Ярославль хот дахь салбар хамтран зохион…

ХАЛХ ГОЛЫН ТУЛААНЫ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТЕЛЕ УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ

ОХУ-ын Москва хотноо үйл ажиллагаа явуулдаг “Эрхүү хотын нутгийн зөвлөл Байкал” Олон нийтийн байгууллага, Эрхүү мужийн Засгийн газартай хамтран Аугаа их Эх орны дайны түүхэн ялалтын 74 жилийн ой, Халх голын тулааны 80 жилийн ойд зориулан Москва-Эрхүүгийн хооронд теле уулзалтыг зохион явууллаа. Уг теле уулзалтанд тус бүс нутгаас сонгогдсон Төрийн Думын депутатууд, ахмад дайчид, чөлөөнд байгаа цэргийн өндөр дээд тушаалтнууд,…

ЭЛЧИН САЙД НАР 1941-1945 ОНЫ АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН ТӨВ МУЗЕЙГ ҮЗЭЖ СОНИРХОВ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ОХУ-ын ГХЯ-ны Төрийн ёслолын газрын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг Москва хотын соёлын үнэт өвтэй танилцуулах санаачилгын дор зохион байгуулагдсан 1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын төв музейтэй танилцах арга хэмжээнд уригдан оролцлоо.     Арга хэмжээнд 1941-1945 оны…

ОРОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

ОХУ дахь Монголчуудын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Москва хотын “Новая лига” спортын ордонд болов. Жил бүрийн хавар, Аугаа эх орны дайны ялалтын өдрүүдийн үеэр болдог энэхүү уламжлалт арга хэмжээний 11 дэх удаагийн тэмцээнийг “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын…