ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА УРАН САЙХНЫ ГИМНАСТИКИЙН ТАМИРЧИН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЯР ХҮРГЭВ

Болгар улсын Софи хотноо 2018 оны 2 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтдаг уран сайхны гимнастикийн “Олимпия-74” тэмцээнд амжилттай оролцсон Монголын уран сайхны гимнастикийн холбооны тамирчин хүүхдүүдийг Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Эдгээр тамирчид маань оролцсон төрөл, дасгал бүртээ тэргүүлэгч байж медаль хүртсэн бөгөөд нийт 9 алт, 6 мөнгө, 4 хүрэл…

УЛС ТҮМНИЙ НАЙРАМДЛЫН ИХ СУРГУУЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Оросын цорын ганц “Найрамдал” тодотголтой их сургууль болох Патрис Лумумбын нэрэмжит Улс түмний найрамдлын их сургууль /РУДН/-ийн үүсэн байгуулагдсаны 58 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг угтаж сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны онол практикийн хурлууд, урлаг, спортын болон төгсөгчдийн уулзалт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсанаас гадна 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр сургуулийн хурлын их танхимд баярын хурал,…

ОРОСЫН ХӨГЖМИЙН НЭРТ ЗОХИОЛЧ С.В РАХМАНИНОВЫН НЭРЭМЖИТ ЗАЛУУ ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН ОЛОН УЛСЫН УРАЛДААН БОЛОВ

Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын Олон улсын анхдугаар уралдаан 2018 оны 2 дугаар сарын 2-ноос 8- ны өдрүүдэд Москва хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Москва хотын Засгийн газар, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн Академийн концертын их танхимд зохион байгуулагдсан анхдугаар уралдаанд АНУ, ИБУИНВУ, Сингапур, Монгол, БНХАУ, Болгар, БНСУ зэрэг 10 гаруй улс, Оросын…

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОРОСЫН АРДЫН АЖ АХУЙ, ТӨРИЙН АЛБАНЫ АКАДЕМИД ЗОЧЛОВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид энэ сарын 6-нд айлчлахад тус академийн дэд захирал А.М.Марголин, Төрийн захиргааны сургуулийн дэд захирал А.М.Колесников,   Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга А.В.Прохвостова нар хүлээн авч уулзав. Энэ уулзалтанд тус ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга А.Амарсайхан, 2 нарийн…

МОСКВА ХОТ ДАХЬ БНХАУ-ЫН СОЁЛЫН ТӨВД БАЯРЫН ХУРАЛ КОНЦЕРТ БОЛОВ

ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломат Академи, Москва хот дахь Хятадын соёлын төв хамтран Сарны тооллын шинэ жил буюу шар нохой жилийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдөр баярын хурал, хятадын ардын хөгжмийн үдэш, шинэ жилийн уран зургийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Дипломат Академи болон ОХУ дахь гадаадын ДТГ-ын төлөөлөл, ОХУ-д…

“УУЛЧДЫН 7 ХОНОГ- 2018” БАГА ХУРАЛ ЭХЛЭВ

Москвагийн Уулын Академи, Уулын их сургууль НИТУ “МИСиС” байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2018 оны 1-дүгээр сарын 30-ны өдөр “Уулчдын 7 хоног-2018” 26 дахь удаагийн Олон улсын шинжлэх ухааны онол практикийн бага хурал эхлэв. Уг бага хурлын нээлтийн үеэр ОХУ-ын Үндэсний Технологийн Судалгааны Их Сургуулийн Концертын их танхимд нэгдсэн хуралдаан зохион байгуулагдаж, Оросын боловсрол, шинжлэх ухааны томоохон их…

ОХУ-ЫН СОНГУУЛИЙН ТӨВ ХОРООНЫ ДАРГА Э.А.ПАМФИЛОВА ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМААГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг ОХУ-ын Сонгуулийн төв хороо /СТХ/-ны дарга хатагтай Э.А.Памфилова хүлээн авч уулзлаа. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-д болох тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах их ажлын үеэр цаг зав гарган Элчин сайдыг хүлээн авч хоёр орны сонгуулийн төв байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож буйд Элчин сайд…

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТ ОЛОН СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин Сайдын нэрэмжит спортын 2 төрлөөр зохион байгууллагддаг, уламжлалт тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээн нь 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл, бильярдын тэмцээн гэсэн ангилалаар явагдлаа. Ширээний теннисний төрөлд эмэгтэй тамирчдаас ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү, эрэгтэйчүүдээс гуравдугаар нарийн бичгийн дарга Э.Мөнхбаяр нар…

ОХУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТООН ҮЗҮҮЛЭЛТ 2017 ОНД

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЗАХИАЛГААР Арми, флотын 59%-ийг орчин үеийн зэвсгээр хангасан байна. Үүнд: Стратегийн цөмийн хүчин-79%, Хуурай замын цэрэг-45%, Агаар-сансарын хүчин-73%, Тэнгисийн цэргийн хүчин-53% ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРЭГТ Бүгд 2000 гаруй байлдааны шинэ зэвсэг техник хүлээн авснаар 3 нэгтгэл, 11 цэргийн анги шинээр хангагдсан байна. АГААР-САНСАРЫН ХҮЧИНД Агаараас эсэргүүцэн хамгаалах болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах 140 нэгж зэвсэг техник, 190 гаруй онгоц,  нисдэг…

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ОЮУТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ

“Россотрудничество” нь гадаадад амьдарч буй ОХУ-ын иргэд болон Олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг Ази-Номхон далайн бүс, Африк, Ойрхи Дорнод, Европ, ТУХН-ийн орнууд, Хойд, Төв болон Өмнөд  Америкт албан ёсны 90 төлөөлөгчийн газар бүхий Холбооны Агентлаг юм. Тус агентлаг нь Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвлөмжийн дагуу тухайн жилд Монгол Улсаас ОХУ-ын Засгийн газрын…